Шууд: Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, ЦУОШГ-ын дарга Л.Оюунжаргал нар мэдээлэл хийж байна.

УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.БАЯРХҮҮ: 

- Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр 11 аймгийн 50  суманд мөсөн буюу төмөр зудын, 17 аймгийн 135 суманд цагаан зудын, 17 аймгийн 66 сум, нийслэлийн 4 дүүрэг цагаанаар зудархуу байна. Нийт 251 суманд хаваржилт хүндэрсэн байна. Эдгээр сумдад 140 мянга гаруй малчин өрх байна. 

- Гуравдугаар сарын 9-ны байдлаар 3.925.734 мал зүй бусаар хорогдоод байна. Энэ нь нийт малын 6,9 хувийг эзэлж байна. Хамгийн их нь Сүхбаатар аймаг 1,1 сая мал хорогдоод байна. 

- Өнөөдрийн байдлаар УОК-т 45 иргэн, 26 аж ахуй нэгж, 61 төрийн байгууллага, 26 төрийн бус байгууллага, нэг гадаадын иргэнээс 3.1 тэрбум төгрөгийн бэлэн мөнгөний хандив, нэг иргэн, есөн аж ахуй нэгж, долоон төрийн бус байгууллагаас 700 мянга гаруй төгрөгийн бараа материал ирсэн.

- ЦУОШГ-ын дарга Л.ОЮУНЖАРГАЛ:

- Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ихэнх нутгаар цасан бүрхүүл ханзарч эхэлсэн. Мөн цасан бүрхүүлийн зузаан 3-9 см доошилсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарсан ч зарим нутагт бага зэргийн цас орсон. Тодруулбал, Өвөрхангайн Уянгад нэг мм, Арвайхээрт 1,2 мм цас орсон. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна. 14-15 хүртэл нийт нутгаар дулаан байна.

Харин 14-нөөс баруун аймгуудын нутгаар цас орж, 16-наас төв, говь болон ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.

Зам даваанд халтиргаа гулгаа ихээр үүсэхийг анхааруулж байна.

-Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад ихэнх нутгаар цасан бүрхүүл ханзарч эхэлсэн. Мөн цасан бүрхүүлийн зузаан 3-9 см доошилсон байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарсан ч зарим нутагт бага зэргийн цас орсон. Тодруулбал, Өвөрхангайн Уянгад нэг мм, Арвайхээрт 1,2 мм цас орсон. Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар дулаарна. 14-15 хүртэл нийт нутгаар дулаан байна.

Харин 14-нөөс баруун аймгуудын нутгаар цас орж, 16-наас төв, говь болон ихэнх нутгаар цас орж, хүйтэрнэ.

Зам даваанд халтиргаа гулгаа ихээр үүсэхийг анхааруулж байна.