Дотоод хэргийн их сургуулийн Төв номын сангийн цахим үйл ажиллагааг хөгжүүлэх, сонсогч, суралцагчдын сурч, хөгжих таатай орчныг бүрдүүлэх зорилгоор шинэ хичээлийн НҮБ-ийн хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн хүрээнд цахим номын санд шаардлагатай ухаалаг индэр, таблет, таблет цэнэглэх, хадгалах төхөөрөмж, скайннер, хард диск зэргийг техник хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Ухаалаг индэрийг төв номын сангийн "Эрдэм" фонд, гэрээр ном олгох үндсэн фонд, эрдэм шинжилгээний уншлагын танхим, гадаад номын фонд, цэргийн шинжлэх ухааны фонд, уран зохиол, сонин сэтгүүлийн фондуудад тус тус байршуулан "Коха" программаас номын мэдээллийг шуурхай хайж, уншигч номын хугацааг цахимаар сунгах, ном сурах бичгийн тоо ширхэг болон буцаан өгөх хугацааг харах боломжтой юм.
Харин таблетыг нэвтрүүлснээр байгууллагын магадлан, чансаа эрэмбэ тогтоох, шалгуур шаардлагын хүрээнд мэргэжлийн 100-150 ширхэг ном сурах бичгийг, Kindle Scribe-д байршуулан ном, сурах бичиг, магистр, докторын бүтээлийг унших бүрэн боломжтой болж байна.
Скайннер нь цахим сангийн үйл ажиллагааг хөгжүүлэх зорилгоор номын сангийн сан хөмрөг дэх 160 гаруй докторын бүтээл, 1200 гаруй магистрын судалгааны ажил, 280 гаруй бакалаврын дипломын ажил, 300 гаруй мэргэжлийн болон мэргэшүүлэх суурь хичээлийн ном сурах бичгүүдийг сканердаж хөрвүүлэн, олон улсын Номын сангийн Коха программ, их сургуулийн орчинд ашиглагдаж байгаа "Смарт" юниверсити программ, KINDLE-д байршуулах боломж бүрдэж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!