Энэ сарын 9-ны өдөр АШУҮИС-ийн “Эрүүл мэндийн шинжлэх ухааны төв номын сан”-гийн нээлтийн үйл ажиллагаа боллоо. Уг номын сан нь 4 давхар бүхий 3000м2 талбайтай, 2 уншлагын танхимтай нэг дор 480 уншигч хүлээн авах хүчин чадалтай юм. Үүнд гадаад номын уншлагын танхим байгуулагдсан нь багш, оюутнууд бие даан гадаад хэл суралцах боломжийг бүрдүүлсэн байна. Уншлагын танхимууд нь 24 цагаар ажиллах боломжтойгоор төлөвлөгдсөн бөгөөд дотроо уншигчийн амрах хэсэг, цайны өрөө, ариун цэврийн өрөө зэрэг багтжээ. Номын сан нь хурлын танхим, мультимедиа өрөө, цахим номын сан, кофе шоп зэргийг цогцоор нь шийдсэнээр оюутнуудын чөлөөт цагаа өнгөрөөх, эрдэм шинжилгээ судалгаа хийх таатай орчин нөхцөлийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн хувцасны өлгүүр, оюутны хувцас солих өрөө мөн 100 мянга гаруй ном сурах бичигтэй фонд, ном сэлбэн засах өрөө зэрэг байгуулагдсан байна.
АШУҮИС-ийн Эрүүл мэндийн шинжлэх ухааны номын сангийн шинэ байр ашиглалтад орлоо
Холбоотой мэдээ

Нийгэм · 47 мин
Ирээдүйгүй Монгол уу, ирээгүй бензин үү

Нийгэм · 3 цаг
Ногоон нуурын хамгаалалтыг сайжруулж, автомашины хөдөлгөөнийг хязгаарлалаа

Нийгэм · 4 цаг
Цаг агаар: Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бороо орно

· 17 цаг
“Монгол Магнай 2026” Үндэсний спортын зуны VIII наадмын морин уралдаан эхэллээ

Нийгэм · 17 цаг
Г.Жаргалсайхан: Энэ өвөл 400-430 мянган тонн шахмал түлш хэрэглэнэ

Нийгэм · 17 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!