УИХ-ын гишүүн Х.ТЭМҮҮЖИН:
-Бага насны хүүхэд хүчирхийлсэн хүний тухай мэдээллийг ил болгосны төлөө яагаад ял авч байгаа юм бэ. Бусад улс оронд бол энэ хүүхэдтэй хүн бүрийн мэдэх эрхийн тухай асуудал. Байшин авахдаа хүртэл "Энэ дүүрэгт хүчирхийлэгч амьдарч байна уу" гэдгийг мэдэх эрх нь тэдэнд байдаг.
Гэтэл Монголд хүчирхийлэгчийн шүүхийн шийдвэрийг ил болгосны төлөө яагаад ял авдаг юм бэ? Шударга ёс гэдэг хэмжүүр Монголд болон дэлхийн бусад улс оронд тэнгэр газар шиг ялгаатай явж байна.
Дорноговьд 12 настай охин амиа алдсан хэрэг гарахад сэтгүүлч Н.Өнөрцэцэг хэрэгтнийг өмнө нь хүүхэд хүчирхийлж байсан тухай мэдээлсэн байдаг. Энэ нь хувийн нууц задруулсан Эрүүгийн гэмт хэрэг болчихжээ. Нийт хорих ялын хоёр жил нь чухам үүнд үндэслэсэн гэдэг мэдээлэл байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!