Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.БАТСУУРЬ:
-Ирэх жил ипотекийн зээлийн санхүүжилтийг 1.2 их наядад хүргэнэ. Ингэснээр орон сууцны зээлийн хүртээмж нэмэгдэнэ. Үүний тулд хэд хэдэн эрх зүйн шинэчлэл хийх гэж байгаа. Барилгын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна. Үндэсний баялгийн сангаас 500-600 тэрбум төгрөг гаргаж ипотекийн зээлийг санхүүжүүлнэ. Зээлийн эргэн төлөлтөөс 500-600 тэрбум төгрөг орж ирнэ. Ингээд жилдээ 1.2 их наяд төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлнэ гэсэн үг. Ирэх жилүүдэд нийтдээ 150 мянган айлын орон сууцыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Мөн бид ирэх жилүүдэд амины орон сууцанд ипотекийн зээл олгоно.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!