Улсын циркийн барилгыг нураагаад дөрвөн жилийн нүүр үзэж байна. Тус барилгыг 2008 онд Японы мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж хувьчлан авч “АСА” цирк нэртэй болсон. 2008-2020 он хүртэл циркийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байсан ч 2020 оны долдугаар сараас засварын ажил эхэлж, өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа юм. Өмнө нь циркийн барилгыг 2024 оны долдугаар сарын 7-нд ашиглалтад оруулна гэж мэдээлж байсан ч чадаагүй. Тэгвэл “АСА” циркийн захирал Д.Дагвадорж өөрийн сошиал хаягаараа дамжуулан циркийн барилгыг аравдугаар сард ашиглалтад оруулах тухай хуваалцсан байдаг. Түүний хэлснээр бол өчигдөр нээх байсан ч дахин хойшилжээ. Барилгын ажил дуусаагүй тул ирэх сарын 1-нд нээхээр болсон гэнэ. Олон нийт их аваргыг үгэнд итгэж хүлээцтэй хандсаар байгаа боловч дахин дахин ийн хойшилсоор байна. Магадгүй ирэх сарын 1-нд дахин хойшлох бол нэг их гайхаад байхааргүй болжээ.
“АСА цирк”-ийн нээлт дахин дахин хойшилсоор байна

Холбоотой мэдээ

Нийгэм · 22 мин
Зарим нутгаар 36.2 мм хүртэл хур тунадас орж, салхи 29 м/с хүрчээ

Хууль эрхзүй · 44 мин
АТГ: 347 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хүлээн авч шалган, үүнээс 297 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ

Нийгэм · 53 мин
Улаанбаатар хотын бизнес эрхлэгчдийн таван төсөл ЖДҮХС-гийн хөнгөлөлттэй зээлийн сонгон шалгаруулалтад шалгарчээ

· 1 цаг
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно

Бусад · 1 цаг
“Инээмтгий хүн” визуал драмын жүжгийг дахин толилуулна

Нийгэм · 1 цаг

засвар дуусаагүй бол хойшилно шд, хүн шүүмжлэх донтой юмаа
одоо тэгээд яараад яахав. даацын хана манаа нуураачихсан гэсэн гай болоод унавал яана. Оросод акватеатр гэдэг барилга тээр жил гэнэт нурж унаж олон хүн үхсэн шүү дээ.
Мэдлэг гэж НОХОЙН ЖОГОРХОЙ ХУДАЛЧ ГЭЖ ТАМТАГГҮЙ НӨХӨР
тэгнээ тэгэнэ