Монгол Улсын Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн “Цөмийн энергийн тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Чуулгын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуулийг УИХ-ын гишүүдийн дийлэнх олонхи дэмжээд байгаа бөгөөд өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэж чуулганаар хэлэлцэхийг дэмжээд байна.

Хууль батлагдвал Монгол улсын эдийн засаг, эрчим хүч тэргүүтэй олон салбарт шинэчлэл хийгдэх, өсөн нэмэгдэх, хөгжин дэвжих үүд хаалга нээгдэж цаашлаад Монгол улс цөмийн энергийн голлох тоглогч болох боломж бүрдэнэ.

Бид өмнөх алдаа оноон дээрээсээ дүгнэлт хийж хөрөнгө оруулалтын гэрээнийхээ араас хуулиа өөрчилдөг биш, урьдаж хуулиа хэлэлцээд тэрхүү хуульдаа нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээгээ хийдэг тогтвортой бодлого руу шилжих эхний алхам энэ болж байна