Монголын Үндэсний фронт хөдөлгөөн “Эх орон дуудаж байна" жагсаалыг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Жагсагчид УИХ өөрөө тарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэвч эл жагсаалыг удирдаж байсан "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай өөрийн фэйсбүүк хуудсаар ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Яг одоо Монголын Үндэсний фронт хөдөлгөөнийхөн мэдээлэл хийж, тэргүүнээрээ тоймч Ш.Гантулгыг сонгосоноо мэдэгдэж байна. Энэ үеэр “Хошууч генерал Б.Баярмагнай жагсаал цуглааны үеэр тэргүүнээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тэр үед бид ингэж болохгүй, та хүлээцтэй байх ёстой гэсэн. Тэр үед гурав хоног бодъё гэсэн. Гэтэл 10-нд өөрийн цахим хуудсаараа Үндэсний фронт хөдөлгөөнөөс удаан хугацаагаар хөндийрч байгаагаа мэдэгдсэн. Бид цочирдсон. Гэтэл З.Болдбаатар генерал бас татгалзлаа. Генерал хүн хэзээ ч дайны талбарт цэргээ хаяж явдаггүй. Эдгээр генералууд Монголын төлөө хэзээ ч явахгүй юм байна. Тэд урвагчид” гэв.
Үндэсний фронт: Б.Баярмагнай, З.Болдбаатар гэх генералууд бол урвагчид

Холбоотой мэдээ

Улс төр · 10 цаг
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Саксони муж улсад айлчилж байна

Улс төр · 14 цаг
Н.Номтойбаяр: Монгол Улс дотоодын болон импортын хүнсний бүтээгдэхүүнд ямар ч тохиолдолд 100 хувийн хяналт тавих ёстой

Нийгэм · 15 цаг
Жаргалантын аманд гарсан түймрийн тархалтыг зогсоож, бүрэн унтраажээ

Бусад · 16 цаг
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

Нийгэм · 17 цаг
Увс аймагт цасан шуурганы үеэр сураггүй болсон эмэгтэйг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна

Нийгэм · 18 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!