Монголчуудын амьдралыг сүйрүүлж, эдийн засагт сөрөг нөлөө үзүүлж жил бүр ОХУ-руу 500 сая доллар урсгаж буй 1xbet-ийг сурталчилсан, адил төстэй байдлаар цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа явуулдаг 9 домайныг ХХЗХ-оос хаалаа.

Мөн 100 гаруй Facebook хаяг, группүүдийг хаалгах хүсэлтийг META-руу илгээлээ.

Цаашид 1xbet сурталчилдаг хаягуудыг шат дараатайгаар хаах арга хэмжээг авна.

Ойрын хугацаанд "Зөвшөөрлийн тухай хууль"-д өөрчлөлт оруулж, цахим мөрийтэй тоглоомыг хориглох арга хэмжээг авахаар ажлын хэсэг ажиллаж байна.