ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийн шүүх хурал 2024 оны арванхоёрдугаар сарын 6-нд болж шүүхээс цагаатгаж шийдвэрлэсэн. Гэтэл уг шүүхийн шийдвэрийг прокурор эсэргүүцэж нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хандсан юм. Тэгвэл Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хоёрдугаар сарын 19-нд Д.Нямхүүд холбогдох хэргийг хэлэлцсэн. Улмаар шүүх хуралдаан прокурор ар гэрийн гачигдалтай гэх шалтгаанаар өнөөдөр буюу хоёрдугаар сарын 26-ны өдөр болж хойшилсон байдаг. Энэ дагуу шүүх хуралдааныг яг одоо үргэлжлүүлж байна. 

Эргэн сануулахад, Прокурорын газраас Эрүүл мэндийн яамны харьяа Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан Д.Нямхүү нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 -т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.