XVII жарны элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар өнөөдөр /2025.02.27/ эрхэлсэн ажилдаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн өндөр дээд одон цол тэмдэг хүртээлээ. 

Үүний нэг нь саяхан шигшээ багийн тамирчнаас зодог тайлаад буй Б.Билгүүний сагсан бөмбөгийн спортын салбарт гаргасан амжилтыг нь үнэлж МУ-ын Гавьяат тамирчин цол тэмдэг хүртээлээ.