Цахим мөрийтэй тоглоомын хяналтыг чангатгах хүрээнд 1XBET-тэй холбоотой болон бусад 6000 гаруй домайныг хаав.

Гэвч хууль бус үйл ажиллагаа шинэ домайнаар үргэлжилсээр байна.

Тиймээс асуудлыг бүрэн шийдэх хууль эрхзүйн зохицуулалтыг боловсруулж дууслаа.

УИХ-д нэн яаралтай горимоор өргөн мэдүүлэхээр Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

Хуультай холбоотой асуудлаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэнэ