Өчигдөр буюу 2025.03.11-ний 19 цагийн орчим Төв аймгийн цагдаагийн газарт "Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт автомашинууд мөргөлдөж, хүн нас барсан байна" гэх харамсалтай дуудлага мэдээлэл бүртгэгдэн, шалгалтын ажиллагаа явагдаж байгааг цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

Урьдчилсан байдлаар Төв аймгийн Өндөрширээт сумын нутаг дэвсгэрт байх Талын уул гэх газар буюу Улаанбаатар-Арвайхээр чиглэлийн авто замын 170 дахь км-н ойролцоо Toyota Hiace маркийн  түргэний  автомашины жолооч Э нь Улаанбаатар хотоос Завхан аймгийн чиглэлд зорчиж явсан Kia Grandbird маркийн том оврын автобустай мөргөлдөж, Toyota Hiace маркийн түргэний автомашинд зорчиж явсан 5 хүн, жолоочийн хамт нийт 6 хүн нас барч, 2 хүүхэд гэмтсэн ослыг Төв аймгийн цагдаагийн газар шалгаж байна. Нас барсан 6 хүний хоёр нь хүүхэд байжээ.