Улаанбаатар хотын агаарыг бохирдуулж байгаа үндсэн хоёр эх үүсвэр бий. Гэр хорооллын яндан болон автомашины утаа. Үүнээс автомашины утаа агаар бохирдуулагч эх үүсвэрийн 28 хувийг эзэлдэг. Автомашины утааг бууруулахын тулд олон улсад хэрэгжүүлдэг төрөл бүрийн арга хэмжээнээс манай улс хэрэгжүүлж буй. Тэдгээрийн нэг нь автомашиныг нүүрсэн яндантай байлгах гэсэн шаардлага. Нүүрсэн яндан нь автомашины тэр их хортой утааг шүүдэг. Өөрөөр хэлбэл, нүүрсэн яндан автомашинаас ялгарч байгаа 200 гаруй химийн бодис, тэр дундаа хамгийн хортой хүнд металлууд азотын давхар ислийн ялгарлыг их хэмжээгээр бууруулдаг байна. Гэтэл байгальд, хүний эрүүл мэндэд тийм их ач тустай нүүрсэн янданг зарж борлуулдаг тусгай сүлжээ манай улсад байна. Нүүрсэн янданг 1.5-2 сая төгрөгөөр худалдаж аваад Хятад улс руу өндөр үнээр зарж борлуулдаг. Нэг жилд гэхэд 40 мянга гаруй нүүрсэн янданг гадагшаа зарж борлуулдаг байна. Улмаар нүүрсэн яндан доторх үнэт металлуудыг салгаж авдаг. Харин шинээр болон хуучин худалдаж авч байгаа машинаа нүүрсэн яндантай эсэхийг иргэд төдийлөн шалгадаггүй. Нүүрсэн яндан нь машинаас ялгарах хорт утааг шүүдэг. Ингэснээрээ машины дотоод эд анги, ялангуяа хөдөлгүүрийн насжилтыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй эд анги юм.
Нүүрсэн яндангүй автомашины хөдөлгүүр амархан мууддаг

Холбоотой мэдээ

Нийгэм · 10 мин
Хууль зөрчин ус ашигласан үйл ажиллагааг зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг эхлүүллээ

Улс төр · 55 мин
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Нийгэм · 1 цаг
Цаг агаар: Улаанбаатар хотод +23 градус дулаан, бороо орно

Улс төр · 19 цаг
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

Бусад · 19 цаг
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

Улс төр · 20 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!