“Орфей” театрын таван жилийн ойдоо зориулан өнгөрсөн хугацаанд үзэгчдэд хүргэсэн Германы суут зохиолч И.В.Гётегийн “Фауст”, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм”, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Опал”, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984”, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” жүжгүүдээ дахин олны хүртээл болгох гэж буй.
Тэгвэл энэ гуравдугаар сарын 27-нд буюу Дэлхийн театрын өдрөөс Үй Хуагийн “Амьдрахуй” драмын жүжгийг Тусгаар тогтголын ордонд 19.00 цагаас тоглож эхлэх гэж байна.
Мөн энэ өдөр 14.00 цагаас “Амьдрахуй” хэлэлцүүлэг зохион байгуулж, Дорнын ард түмний амьдралын ухаан, орчин үеийн театрын чиг хандлагын талаар ярилцах аж.
“Амьдрахуй” хэлэлцүүлэгт:
Гандантэгчэнлин хийдийн Хэвлэл мэдээлэл, нийгэм олон нийт хариуцсан
тэргүүлэгч, “CBCT” буюу нигүүлсэлд суурилсан танин мэдэхүйн хөтөлбөрийн
багш, гэвш А.Батцэнгэл
Philosophy.mn, “UXER Publishing”-ын үүсгэн байгуулагч М.Дөлгөөнбаяр
“Тагтаа” хэвлэлийн газрын захирал, зохиолч, орчуулагч Б.Баясгалан
Боловсролын сайд П.Наранбаяр
Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Ганчимэг
Зохиолч, яруу найрагч, орчуулагч Г.Аюурзана
Trends.mn-ийг үүсгэн байгуулагч, нийтлэлч Б.Болор-Эрдэнэ
Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны Гавьяат зүтгэлтэн, хэл бичгийн
шинжлэх ухааны доктор, профессор С.Дулам
Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга Н. Ууганбаатар
СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн багш, доктор, дэд профессор С.Батсайхан
Театр судлаач, жүжигчин Т.Өөдөө нар оролцох юм.
“Амьдрахуй” хэлэлцүүлгийг ТВ9 телевизээр болон “Орфей” театрын фэйсбүүк хуудсаар шууд дамжуулна.
Дэлхийн театрын өдрөөр “Амьдрахуй” хэлэлцүүлэг өрнүүлж, “Амьдрахуй” жүжгийг нээнэ

Холбоотой мэдээ

Улс төр · 11 цаг
ШАДАР САЙД Н.НОМТОЙБАЯР: ЧӨЛӨӨТ БҮСИЙГ ТҮШИГЛЭН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ БОЛОВСРУУЛАЛТ, ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛНЭ

Нийгэм · 12 цаг
Т.Даваадалай: Би ажил албан тушаалаа өгч байгаад шалгуулахад бэлэн байна

Бусад · 12 цаг
“НАМАЙГ ДАГУУЛААД ЯВААЧ” драмын жүжгийн хаалтын 2 тоглолт үлдлээ

Эдийн засаг · 13 цаг
Зэсийн АМНАТ-ийг бууруулж, Хармагтайн орд зэрэг 10 гаруй төслийг хөдөлгөнө

Улс төр · 13 цаг
Туулын хурдны замыг хэлэлцэнэ гэсэн ч А.Баяр захирамжаар тусгаагүй байжээ

Нийгэм · 13 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!