Өнгөрсөн өдрүүдэд алт, монетон эдлэл худалдаж авна гэх зар байршуулан иргэдтэй уулзаж өндөр дүн санал болгож үнэт эдлэлийг нь авсаны дараагаар мөнгө шилжүүлсэн гүйлгээ амжилттай болсон интернет банкны гүйлгээний утга харуулж залилах, мөн төрийн байгууллагын болон цагдаагийн байгууллагын нэрийг ашиглаж аж ахуй нэгжийн тусгай зөвшөөрлийг гаргаж өгнө, насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа худалдан борлуулсан байна гэх зэргээр эмзэг байдлыг далимдуулах мөнгө авч залилаж байгаа тул “Иргэд та бүхэн энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг Цагдаагийн байгууллагаас анхаарлууж байна.
Цагдаагийн байгууллагаас Харилцаа холбооны зохицуулах хороо болон үүрэн телефоны операторуудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж Цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Цахим гэмт хэргийн үйлдлийн аргыг агуулсан” сэрэмжлүүлэг мэдээллийг SMS-ээр олон нийтэд хүрэх ажлыг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн төлөвлөн ажиллаж байна.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!