Мансууруулах, согтууруулах донтой хүнийг эмчлэхэд тулгамдаж буй асуудал, гарц гаргалгаа сэдэвт хурал ХЗДХЯ-д боллоо. Энэ үеэр СЭМҮТ-ийн захирал Г.Анхболд:
Архинд донтох эмгэгтэй, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисонд донтсон үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна. Эдгээр хүмүүст нийгэм, хамт олонд тулгуурлаж эмчилгээ хийх нь чухал ба 7-10 хоног донтолтын тасагт хэвтүүлэн эмчлэх нь учир дутагдалтай байгаа юм. Хамгийн багадаа нэг жилийн хугацаанд сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдсанаар эмчилгээ үр дүнгээ өгнө. СЭМҮТ-ийн донтолтын тасаг 46 ортойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь улсын хэмжээнд хаанаа ч хүрдэггүй. Аймаг, дүүргүүдэд сэтгэц нийгмийн сэргээн засах төвүүдийг нэмж байгуулах хэрэгтэй.
Хэлэлцүүлгийн хамгийн гол үр дүн нь сэтгэц нийгмийн сэргээн засах үйлчилгээг хэрхэн өргөжүүлэх, санхүүжүүлэх төсөв хаанаас гарах, аль дүүргүүдэд байгуулах зэргийг тодорхой болгоход чиглэсэн юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!