БОУАӨЯ-наас агаар, орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нэгдсэн мэдээллийн сан бий болгож, иргэд, аж ахуйн нэгжийг нээлттэй мэдээллээр хангахаар ажиллаж байна. Энэ үүднээс агаар, орчны бохирдлыг бууруулах халаалт, дулаалгын шинэ технологи, инноваци нэвтрүүлсэн аж ахуй нэгжүүд, байгууллагуудыг мэдээллээ илгээхийг урьж байна.

Та бүхэн байгууллагынхаа ерөнхий мэдээлэл болон тоног төхөөрөмжийн танилцуулгаа #davaadorj.a@mecc.gov.mn болон #tselmeg@mecc.gov.mn хаягт 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хоёр хуудсанд багтаан илгээж, хамтран ажиллана уу.

Агаарын бохирдлыг бууруулахад иргэн, аж ахуй нэгжийн оролцоо хамгаас чухал билээ.

Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо