Монголчуудын сэтгэлд хоногшсон "Шинэ үсгийн багш" киноны цовоо сэргэлэн бор хүү Тулга буюу жүжигчин Б.Гарьд нь бамбайн хорт хавдрын 6-8 хувьд тохиолддог , С эсийн мутацид орсон ховор төрлийн хавдартай болох нь  тогтоогдож БНСУ-ыг зорьсон харамсалтай мэдээ байна. Түүний эхнэр Ц.Үүрцайх өөрийн цахим хуудсаараа дамжуулан монголын ард түмнээс  НЭГ Л УДАА БИДЭНД ТУСЛААЧ.. хэмээн хичээнгүйлэн хүсч дараах мэдээллийг нийтэлжээ.


НЭГ Л УДАА БИДЭНД ТУСЛААЧ...! 

Ийм зүйл бичээд сууна гэж төсөөлсөнгүй. Яах аргагүй үнэний өмнө өвдөг сөхөрлөө. Нөхрийнхөө фэйс хаягийг нь би авчихсан байгаа. Хагалгаанаас өмнө хоёр охинтойгоо цагийг сайхан өнгөрүүлээд, сэтгэл тайван ороосой гэж бодсон юм. Би бүхнийг бүтээсэн гэж хэлсэн ч бүтээж чадсангүй.

ШИНЭ ҮСГИЙН БАГШДАА НЭГ УДАА ТУСЛААЧ

Миний хань, хоёр охины минь аав, ард түмэнд “Шинэ үсгийн багш” киноны Тулгын дүрээр танигдсан жүжигчин Бунтарын Гарьд нь 2024 оны 6 дугаар сард бамбайн “хорт хавдар”-аар оношлогдож, 8 дугаар сард ХСҮТ-д хагалгаанд орсон билээ. Эхний хагалгаа амжилттай болсон ч хавдар дахин сэдэрч, хоёр дахь хагалгаанд орох шаардлагатай болсон юм. Тус хавдар нь “medullary carsinoma” гэх бамбайн хорт хавдарын 6-8 хувьд тохиолддог , мөн С эсийн мутацид орсон ховор төрлийн хавдар болох нь тогтоогдож БНСУ-ыг зорьсон юм.

Өнгөрсөн 6 сарын турш БНСУ-ын Ханян Их сургуулийн эмнэлэгт үзүүлж, хяналтад орсон бөгөөд тус хавдарт эм, эмийн эмчилгээ, хими, цацрагийн эмчилгээ тохирохгүй, зөвхөн хагалгаагаар эмчилдэг гэсэн билээ. Бид бүхий л боломжоо дайчлан зүтгэсэн хэдий ч хамгийн чухал мөчид санхүүгийн хүнд байдалтай нүүр туллаа

Ханийн минь аав Монголын кино урлагийн нэрт найруулагч МУУГЗ Ж.Бунтар гэж мундаг хүн байсан. Үзэгчид “Ирж яваа цаг, “Гарьд магнай”, “Тод магнай”, “Цэц магнай”, “Гэрлэж амжаагүй явна” бүтээлээр нь сайн мэдэх билээ. Бага насанд нь бурхан болсон аавынх нь өмнөөс, хань, хоёр охиныхоо өмнөөс ард түмнээсээ “НЭГ Л УДАА ТУСЛААЧ” гэж гуйж байна. Эдгэрэх бүрэн боломж байгаа хэдий ч санхүүгийн өмнө бүрэн сөхөрлөө.

Манай гэр бүлд “ НЭГ Л УДАА ТУСЛААЧ” Нэг удаа аавынх нь оронд нөмөр нөөлөг болооч гэж монгол түмнээсээ гуйя.

Хүндэтгэсэн эхнэр:- Ц.Үүрцайх

Хандивын данс:- 1909206749 Голомт банк, Бунтар ГАРЬД.

Ийм зүйл гуйж байгаад минь уучлаарай. Ханьтай минь хамт ажиллаж байсан найзууд, уран бүтээлчид, хамт олон нь уриалаад, түүчээлээд өгөөрэй гэж хичээнгүйлэн хүсье.