Агуудам төрсөн өдөр
Ээж нь хүүгээ хөл дээрээ тэнцэхийг зургаан жил, 2190 хоног хүлээлээ. Ээжээ хайртай гэж хэлд орчихоод нэмж үг хэлэхийг нь хүлээж мөн л энэ хугацааг амьсгалаа даран түгжин хүлээлээ. Ээж нь, Нука нь, ах эгч нар нь, эмээ өвөө нь бид бүгд хүлээж байна. Зүүдэндээ зөндөө удаа гүйж байхыг нь харлаа. Хорвоо дээр юу чамайг босгоно, хэн чамд тус болно гэсэн бүгдийг зориулж, ойртуулахыг хичээж явна. Судалж ч явна. Бид хоёроос илүү хүнд маамаа нар эдгэж босохын төлөө тэмцэж байхыг хоёулаа зөндөө харсан, хүч авдаг аа тэднээсээ. Хүнийг хайрлахын утга учрыг бүрэн таниулсан хүү чамайгаа яг тийм их, чин хайраар, бүр элэг зүрх, эд эсээрээ ээж нь хайрладаг юм шүү.
Миний хүү сайжирсаар байгаа. Миний хүү эдгэнэ. Бас сайн эр хүн болно. Миний хүү тэвчээртэй эмчлүүлдэг, тэнхээтэй давдаг, Гайхалтай.
Хүүгээ сайхан болохоор бидэнд тус болсон зам мөр бүхнийг бичнэ ээ. Эрүүл мэнд эмзэг тул тэнд энд сайн гэж бусдад зөвлөхөөс би эмээдэг. Эхлээд өөрөө туулаад гаръя гэж боддог юм. Өвдөж байгаа хүүхдүүд, хүүхдээ үүрсэн эцэг эхчүүдийг би чин зүрхнээсээ мэдэрдэг. Шаналсан зүрхний цохилт худал байдаггүй юм. Би гишүүн байхдаа нялх хүүхдүүдийн төлөө, тэр дундаа эмчилгээгүй шаналж буй хүүхдүүдийн төлөө чадах зүйлээ хуулийн хүрээнд хийсээн. Орилж хашгирч явахаар чимээгүй хийе л гэж зүтгэсэн. Хийж амжаагүй, өөрчилж чадаагүй зүйл мэдээж их бий.
Ах эгч нарыг нь чиний насан дээр сургуульд оруулж, онц сураарай гэдэг байв. Бяцхан биенээс ямар ихийг шаарддаг байж вэ гэж одоо ээж нь өөрийгөө зэмлэдэг. Хүүхэд бүрэн бүтэн, хөл дээрээ гишгэж л байхад хорвоод өөр ямар ч шунал хэрэггүйг хүү минь чи л надад ойлгуулсан. Юмс их энгийн юм байна лээ. Үүнийг мөн л чи минь надад ойлгуулсан.
Чи биднийг бүчсэн хуурамч худлын нэвсгэр дээлийг тайлаад шидчихлээ хоёулаа. Өөрсдийн даахаа л дааж амьдаръя.
Энэхэн биеэс минь тасарсан, хамгийн хөөрхөн хүү чамдаа хорвоод энгийн сайхнаар, өөрийнхөөрөө тэнүүн амьдрахыг ээж нь хүсье! Миний хүү хөлд ороорой, тэнцээрэй ![]()
![]()
![]()
![]()
Ээж нь үхтлээ зүтгэнэ, үхсэн ч зүтгэнэ! Хүүгээ үүрээд явах нас тэнхээ минь хэзээ ч дуусахгүй.
Над шиг, бидэн шиг замыг туулж буй бүх аав ээж, бяцхан үрсэд нь чин зүрхний хайраа илгээж, өндөрт байх нарыг харан бүлээцэж, уудам талаа харан уужирч, хорвоод зөвхөн би л зовоогүй гэдгээ таньж Өөдтэй өөдрөг алхахыг хүсье ээ!
Бага хүүг Агуудам гэдэг. Уудам гэсэн утгатай. Ахыг нь Агула гэдэг. Уул тал шиг хоёр сайхан хүүтэй хүн би, бид алзахгүй ээ.








Ямар янзын нэр өгдөг юм бэ нэрийг нь солиод үз хурдан эдгрэх ч юм билүү...
Уудам хүү нь хурдан хөлд ороод Уул тал шиг ахтаыгаа хамт ээжиынхээ ачыг хариулах байхаа ...
Биеийн тэнхээг сэтгэлийн тэнхээ өргөдөг. Хүчтэй бгаарай. Эрүүл энх, элэг бүтэн амьдрах сайхан . Хичээл зүтгэлийн ард шагнал Эдгэрэл бгаа.❤️❤️❤️
Эх хүн гдг зовж явсан ч нулимсаа нууж сэтгэлийн хатаар хорвоог туулдаг Хүүхдээ өвдөхөд өөрөө орноос нь өвдөмөөр санагддаг Ийм их тэвчээр хайрыг тээж явдаг тэр дундаа эх хүнийг ойлгож хөйралдаг бгаарай….зөв сханыг бодож явхад болно доо ….эрүүт энхийг хүсье ❣️????
Өөрөө л дотроосоо зөв сайн явдалтай байвал бүх юм сайхнаар эргэнэ дээ ,,Ээж хүү хоёр удахгүй жаргалтай болноо,,,Х
Nagunbileg emchid ochij uzsen uu. Ene huniig neg sudlaad uzeerei. Ih hurliin giishuun bsan Uyangatai uulzahad sain medeelel avah yum shig bnlee shuu. Eej huu 2t gereltei gegeetei saihan udur irehiig husiye dee
Ээж хүнээс агуу их тэвчээр гардаг. Үр дүн гарна аа битгий шантраарай. Сайхан цаг ирнэ ээ. Мухар шивэрт рашаанд яваад үзээрэй. Цаг хугацаа хүлээлгүй жаахан ч гэсэн хөгжүүлж л байгаарай. Хүү нь бүхнийг мэдэрч байдаг юм шүү.
Хүү нь хурдан эдгээсэй.Эдгэнэ ээ.Хүчтэй байгаарай Анужин.Бусад нь хамаагүй
Хүүхэд бүр өөр өөр байда6 болов уу яадаг бол. Миний сайн мэдэх иймэрхүү хүүхэд нэг домч тарнич дээр очоод хэл яриа нь зүгшрээд босоод л дэгдчихсэн юм даа.
Хүүхдэд нь эрүүл энхийг хүсэн ерөөе!
Айл гэр үймүүлж их заваарч явсан даа, карма гэж байдаг юм шүү дээ, чиний үймүүлсэн гэр бүл олны мэдэхээр 2. Хүүхдэд буруу байхгүй ч, заваан юм хийж явж мөнгөнд шунаж явчны чинь гайг үр хүүхдүүд үүрэх болдог юм. Өөрөө аятайхан явбал эдгэх байхаа хүү чинь
Ишш чааваас даа хүнд уг нь заагаад байгаа бололтой өвчтэй хүүгээ ярьсан болохоос салсан сарнисан амьдрал яриагүй л байх юм чи өөрөө хэн бэ гэдгээ л харуулах шив
Chi hajuud ni dagaj harj hamt yavj ail ger vimuulj yavahiig ni harsan vzsen amssan vum uu? Amnii hir vgnii muugaar buu hutsmoi.
Хүнийг өвдөх үед ингэж болохгүй л дээ бичсэний чинь хариу карма өөрт тань ирвэл яахуу?
Хурдан эдгээрэй дүү минь эрүүл энх, амар амгалан, аз жаргалыг хүсье.
Neriin ni solih talaar asuusan uu? Hen hairlasan ner yum be?Sain tsag Irene ee
Хөөрхий минь, ээжийнхээ хамаг хэл амыг биеэрээ хаагаад хөгжлийн бэрхшээлтэй төрж дэ,
Эрүүл энхийг хүсье. Хүү нь босоод ирнээ. ????
Мундаг хүн болно доо,
Хүүд нь эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсье
Хурдан эдгээрэй дүү минь эрүүл энх, амар амгалан, аз жаргалыг хүсье
hero гөлөг хүүхэддээ санаа тавиачээ
Чойрт 1 барьдаг хүн байдаг гэсэн. хэдэн жилийн өмнө нэг орос охиныг суга таягтай очиход нь ганц удаа бариад шууд хөлд оруулсан гээд хүмүүс их биширдэг юм бна лээ. Тийшээ очоод үзүүлвэл яах бол. Хүүгээ хөлд ортол тууштай яваарай. Та 2-т амжилт хүсэе.
Хүчирхэг сайхан ээж хүү хоёрт амжилт хүсье.Ийм гайхалтай ээжтэй хүү заавал эдгэрнээ
Оролдоод ,судлаад л байгаарай.заавал амжилт гарнаа.
зүтгэсээр байж охиноо хөл дээр нь босгосон шүү мөн ч нулимс хөлс ургасан бж босгосон хүү нь удахгүй хүслийг тань биелүүлж алхах болноо амжилт
Эвий дээ мундаг эмэгтэй дээ та минь хүү нь удахгүй эрүүл болох болтугай
Ишш хөөрхий минь.Яасан хүү юм бол? Хүүхэд нь л эрүүл болчихвол өөр ямар ч зовлон туулсан яах вэ.
Хүү нь удахгүй эдгэнэ шүү.Ээж хүү хоёр чадна.
Хүү нь хөл дээрээ босно ээж хүн хүчтэй шүү сэтгэлдээ тээж байхад бүх зүйл болно
Хэнд хэзээ ч ирж мэдэх өвчин зовлонд хүн та хүндэтгэлтэй хандаж энэрэх нинжин сэтгэлтэй байж чадвал та жинхэнэ хүн юм байна гэж өөрийгөө бодоорой ямар муухай хүмүүс вэ? Бүсгүй минь та мундаг ээж мунлаг бүсгүй юм. Та алзахгүй ээ хүү тань удахгүй эрүүл саруул болно доо. Эвий дээ бүсгүй хүн ямар их ачааг мөрөн дээрээ үүрч яваа юм дээ. Тэнхээтэй байгаарай????
Маш зөв
Нэр хүүхдэд хүндэдээд байгаа юм шиг санагдлаа
Huu ni edgernee . Setgeliin tenheetei baigaarai .
ХЭНД ХАМААТАЙ ЮМ БЭ !
Хүний мөстэй бгаарай Монгол хүн л юм бол аж л үйлс чинь бүтэж явдаг юм шүү дээ.
Эвий хүүд буруу бхгүй ч аав, ээжийн нүгэлийн үр л ... одоо ингэж уянгалж, бусдыг буруутгасан элдэв ю эрээчих шалтгаан байх шиг. Харж л байя?
Mundag setgeliin tenheetei busgui be baharhaj bn
Өвөр Монголын Нагунбилэг эмчийн эмнэлэгт очоорой.Тэнд очоод эдгэнэ.Манай ИХын гишүүн асан Уянгын крил монголруу орчуулсан 5боть ном нь байгаа шүү.