Нийслэл хотын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах, гудамж талбай, олон нийтийн газарт гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэхээс урьдчилан сэргийлэх ажиллагааг зохион байгуулж байна.  

Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 08-ний өдрөөс эхлэн 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд "Явган эргүүл"-ийг хийнэ. 

Тухайн 70 байршилд 288 алба хаагчийг үүрэг гүйцэтгэж байна. Эргүүлийн үйл ажиллагаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид хамтран үүрэг гүйцэтгэх бөгөөд тусгай бэлтгэсэн морь, нохойн эргүүлийг төв зам, Сүхбаатарын талбай, олон нийт, жуулчид олноор цуглардаг газар болон гэмт хэрэг, зөрчил ихээр үйлдэгдэг эмзэг цэгүүдэд ажиллана.