Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн #гудамж, #зам_талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/-ийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажлыг дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. Баянгол дүүргийн хэмжээнд 289 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 28-ыг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал,
???? 4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах-1
???? 6-р хороо, 14а байрны баруун талд-1
???? 6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал-1
???? 8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд-1
???? 13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий-1
???? 13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд-1
???? 15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд-1
???? 18-р хороо, Сентоза автобусны зам дагуу-16
???? 19-р хороо, 61-р байрны баруун талд-2
???? 30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд-1
???? 31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд-2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

✅ Төв зам дагуу болон 3, 4-р хороололд байршуулсан ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлсэн талбайд #явган_зорчигчийн_хөдөлгөөнд саад учруулахгүй байхад анхаарч, иргэд, оршин суугчдад #эмх_цэгцтэй, ээлтэй орчин бүрдүүлэх юм.