Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам байгуулагдсаны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Сүхбаатарын талбайд хүнс, хөнгөн, хоол үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэгчдийн үзэсгэлэн худалдаа 2025 оны дөрөвдүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болж байна.
Үзэсгэлэн худалдаанд хоол, хүнс, ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 80 компани оролцож байгаа. Энэ үеэр хүнс үйлдвэрлэгчид амталгаад худалдаанаас гадна Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас хэрэгжүүлсэн “Хүнсний хувьсгал” хөдөлгөөний үр дүнд бий болсон брэнд бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр санал болгож байна.

Мөн арьсан цүнх, гутал, хамгийн сүүлийн үеийн технологиор нэхсэн нимгэн оймс, тансаг ноолууран хувцас зэргийг хямдруулан, урамшуулалт худалдаа зарлажээ. Тухайлбал, “Дархан минж” компани дотоодын арьс ширээр урласан гутлаа хямдруулсан бол “Янмал” брэнд “Цагаан Алт” үндэсний хөдөлгөөний хүрээнд үйлдвэрлэсэн шинэ технологийн нимгэн оймсоо танилцуулж байна. Тус компани нэг ширхэг оймсыг ч бөөний үнээр худалдаалж эхэлжээ.

Ямааны ноолуураар тансаг зэрэглэлийн хувцас үйлдвэрлэдэг “Говь кашмер” ГАЛЛЕРИА Улаанбаатар салбартaa үндсэн үнээр худалдаалж буй бүх бүтээгдэхүүндээ 10 хувийн хямдрал зарласан зэргээр Үндэсний 80 үйлдвэрлэгч бараа бүтээгдэхүүндээ 10-50 хүртэл хувийн хямдрал зарлажээ.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!