Үндэсний дээд лигийн 2024-2025 оны улирлын финалын эхний тоглолт өчигдөр болж өнгөрсөн. Тоглолтын нэгдүгээр үеийн төгсгөлд "Бишрэлт Метал" багийн тоглогч Дэвон Скоттыг, "Хасын хүлэгүүд" багийн тоглогч А.Азбаярын дагз хэсэг рүү нь хүчтэй цохиж, спортын бус алдаа гаргасан юм. Тэгвэл Монголын сагсан бөмбөгийн холбооноос Дэвон Скоттыг 2026 оны нэгдүгээр сар хүртэл холбооноос зохион байгуулж буй бүх тэмцээнд оролцох эрхийг хасаж, 2 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргажээ.

May be an image of text