Өчигдөр буюу энэ оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 16 цагийн орчимд “Байшин шатаж байна, дотор нь байгаа хүүхдүүд гарч чадаагүй” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн “Б”-ын эзэмшлийн модон байшин шатаж, дотор нь байсан 3-5 насны 3 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ.
Уг хэргийг Төв аймгийн цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж байна.
Эцэг эх, асран хамгаалагч та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, бага насны хүүхдийг заавал харгалзах хүнтэй үлдээх, ахуйн хүрээнд учирч болохыг эрсдэлийг тооцоолж аюулгүй болгох, хаврын хуурайшилтын энэ үед галын аюулаас болгоомжлох зэргээр болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.
ЦЕГ: Төв аймагт модон байшин шатаж, дотор нь байсан 3-5 насны 3 хүүхэд нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдлээ

Холбоотой мэдээ

Улс төр · 12 цаг
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

Бусад · 13 цаг
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

Улс төр · 13 цаг
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Улс төр · 13 цаг
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Нийгэм · 13 цаг
Б.Энх-Оргилын аваргын бүсний хамгаалалтын тулаан баасан гарагт болно

· 13 цаг

хайран хүүхдүүд. Яана даа.