"Зөв Монгол" хүнийг төлөвшүүлэх, хүүхдийн эх оронч үзлийг бэхжүүлэх, Монголын уламжлалт малчин ахуй, соёлоо таних, сэтгэлзүй, танин мэдэхүй, нийгмийн харилцааны онцлогоо ойлгох, хүүхдийн өрөвч нинжин сэтгэл, энэрэн хайрлах хандлагыг төлөвшүүлэх зорилготой “Монгол хүн” хөтөлбөрийн нээлт өнгөрөгч бямба гарагт Төв талбайд боллоо.
“Монгол хүн” хөтөлбөрт нийслэлийн ерөнхий боловсролын
8-14 насны буюу 3-8 дугаар ангийн 3000 сурагч хамрагдаж, нүүдэлчин, малчин ахуйгаа таньж мэдэх аялалд гарлаа. Хөтөлбөрийг НИТХ-ын дарга бөгөөд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга А.Баяр нээжээ. Тэрбээр “Тусч, энэрэнгүй, боловсрол хүмүүжилтэй Монгол иргэд бидний ирээдүй. Хүүхдүүд та бүхэн бидний уламжлалт ахуйгаа таньж мэдээд, малчны хөдөлмөртэй танилцаад, таван хошуу малынхаа ашиг шимийг хэрхэн боловсруулдаг мэдлэгийг олж авахнь хамгаас үнэтэй мэдлэг шүү” гэдгийг онцолжээ. Хөтөлбөрийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт, Монголын сурагчдын холбоо, "Монгол адууны диваажин" НҮТББ хамтран зохион байгуулсан байна.
ЕБС-ийн 3000 сурагч “Монгол хүн” төслийн оролцогч болж, монгол ахуй, нүүдэлчин соёл, уламжлалт мал аж ахуйтай танилцах аялалд гарчээ

Холбоотой мэдээ

Улс төр · 9 цаг
Ерөнхий сайд Н.Учрал олимпиадын хүрээнд гарсан зардлыг шийдвэрлэж өгөхөөр болов

Бусад · 10 цаг
Монголын Волейболын шигшээ баг Зүүн азийн шилдгүүдтэй 8-р сарын 5-9-нд эх орондоо өрсөлдөнө

Улс төр · 10 цаг
Улсын хэмжээнд АИ-92 автобензиний 17 хоногийн нөөцтэй байна

Улс төр · 10 цаг
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна

Нийгэм · 10 цаг
Б.Энх-Оргилын аваргын бүсний хамгаалалтын тулаан баасан гарагт болно

· 10 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!