“Ханиад хүрчихлээ, нэг антибиотик уугаад л эдгэнэ дээ...” Энэ үг танил санагдаж байна уу? Монголчуудын олонх нь эрүүл мэндийн асуудал үүсэх бүрт эм рүү л ханддаг. Ханиад, толгой өвдөх, нойргүйдэх, түгших, бүр сэтгэл гутралд орсон ч гэсэн хамгийн түрүүнд эм уух гэж боддог хандлага өнөөдөр улам газар авч байна.
Эм бол эмчилгээ биш, нэг арга зам
Эмийн зохистой хэрэглээ гэдэг нь зөв тунгаар, зөв хугацаанд, зөв шалтгаантайгаар хэрэглэхийг хэлдэг. Гэвч бодит байдал дээр бид эмийг шууд “аврал” мэтээр ойлгож, эмчийн зааваргүйгээр дур мэдэн хэрэглэдэг нь эмийн хамаарал үүсэх, эмэнд дасах, гаж нөлөө илрэх нөхцөл болдог. Ялангуяа сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой эмүүдийг зөвшөөрөлгүй хэрэглэх нь аюул дагуулдаг.
Монгол Улсын ЭМЯ-ны 2023 оны судалгаагаар:
Иргэдийн 62% нь эмчид хандахгүйгээр шууд эмийн сангаас эм худалдан авч хэрэглэдэг.
Эм худалдан авагчдын 38% нь зөвхөн эм зүйчтэй уулздаг, харин 24% нь шууд эмийн нэр хэлж авч байна.
Антибиотикийн зохисгүй хэрэглээ
ДЭМБ-ын мэдээллээр антибиотикийн зохисгүй хэрэглээ нь дэлхий даяар жилийн 700,000 хүний аминд хүрч байна.
-
Монголд жил бүр 2,000 гаруй хүн антибиотикт тэсвэртэй халдвараар өвчилдөг.
Сэтгэл зүй ба эмийн хэрэглээ
-
Монголд сэтгэл гутралын эмийг хэтрүүлэн хэрэглэж буй 18-35 насны иргэдийн эзлэх хувь сүүлийн 5 жилд 2.3 дахин өсжээ.
(ЭХС-ийн Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн 2022 оны тайлан)
Эрүүл мэндээ хамгаалахад хүмүүсийн хамгийн түгээмэл хэрэглэдэг арга бол эмээр дархлаа дэмжих бөгөөд нийт хүмүүсийн ойролцоогоор 70 хувь нь ийм сонголт хийдэг. Гэвч энэ нь зөвхөн түр зуурын сайжрал авчирдаг.
Харин дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг хүмүүсийн тоо 40 хувьтай тэнцэж байгаа бөгөөд энэ нь удаан хугацааны эерэг үр дүнг бий болгодог. Сэтгэлийн зовиуртай үедээ сэтгэл зүйчид ханддаг хүн амын эзлэх хувь ердөө 18 хувь байгаа ч энэ арга нь тухайн асуудлын суурь шалтгааныг шийдэх боломжийг олгодог онцлогтой. Мөн стрессээ тайлахын тулд бясалгал, амралтыг сонгодог хүмүүсийн хувь ердөө 12 хувь байгаа хэдий ч энэ нь бие, сэтгэлийг байгалийн аргаар тайвшруулах үр дүнтэй арга замд тооцогддог.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!