Гэрийн тооноор нь орж бага насны хүүхдийг дээрэмдсэн гэх хэргийг шүүхэд шилжүүлсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.
Тодруулбал 2024 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр Архангай аймгийн цагдаагийн байгууллагад “Үл таних хүн орж ирж, миний хоолойг боож, гар утсыг минь аваад явчихлаа” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Энэ дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад насанд хүрсэн эрэгтэй М нь насанд хүрээгүй Б-ийн биед халдаж, гар утсыг нь дээрэмдсэнийг олж тогтоосон байна. Улмаар уг хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ.
Иймд эцэг эх, асран хамгаалагчдыг хүүхдээ хараа хяналтгүй орхихгүй байх, гэртээ байхгүй талаарх мэдээллээ бусдад мэдэгдэхгүй байх, цахим орчинд хуваалцахгүй байхыг сэрэмжлүүллээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!