Дөрөвдүгээр сарын 23-ны Засгийн газрын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын дэргэдэх зарим агентлагуудыг татан буулгасан. Тодруулбал, Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн газрыг татан буулгасан юм.
ЗГХЭГ-ын дарга Н.Учрал өөрийн цахим хуудаснаа,
"Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар, Хөдөлмөр, халамжийн газрыг татан буулгалаа.Үр дүнд төрийн чиг үүргийн давхардал арилж, шат дамжлага багасаж байна. Төсвийн зарцуулалтын үр ашиг сайжирч бодит хэмнэлт үүсэж байна" гэлээ.
дахиад ч буулгамаар байна. Төр данхайгаад гай л болохоос сайн зүйл юу ч алга