Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газарт энэ сарын 01-нд гарсан ойн түймрийг өнөөдөр /2025.05.13/ 10:10 цагт бүрэн унтрааж, орон нутагт хүлээлгэн өглөө.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, Агаараас эрэн хайх, аврах 111, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Баянхонгор, Дорноговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газар, Цагааннуур сум, орон нутгийн нийт 336 хүн, 33 автомашин, техник хэрэгсэлтэйгээр ажилласан юм.

Урьдчилсан байдлаар түймэрт 26562.9 га талбай өртсөн байна.

8 хүн ба скийт буудлага хийж буй хүмүүс нарын зураг байж магад2 хүн, аялж буй хүмүүс, бартаат замын тээврийн хэрэгсэл, жийп ба бичвэр нарын зураг байж магад1 хүн, мод ба манан нарын зураг байж магад