2025 оны 5-р сарын 9-ний өдөр Тайландын Вант Улсад байрлах нэгэн орон сууцны 17 давхраас Монгол Улсаас суугаа Элчин сайд А.Төмөрийн эхнэр унаж, амиа алдсан ноцтой хэрэг гарлаа. Хэргийг орон нутгийн хууль хяналтын байгууллага шалгаж байгаа бөгөөд тухайн тохиолдол амиа хорлолт уу, эсвэл гадны нөлөөтэй юу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.
Талийгаачийн ар гэрийнхэн Элчин сайд А.Төмөр гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэснээс үүдэн уг эмгэнэлт явдал болсон байж болзошгүй хэмээн мэдэгдсэн бол, Элчин сайдтай холбоотой асуудлууд олон нийтийн анхаарлыг татаад байна. Тухайлбал, түүний дипломат бүрэн эрхийн хугацаа 2024 онд дууссан ч одоог хүртэл эргүүлэн татагдаагүй байжээ.
Гадаад харилцааны яамнаас энэ талаар:
“Элчин сайд А.Төмөрийг 2020 онд томилсон. Бүрэн эрхийн хугацаа нь 2024 онд дуусаж, нөхцөл байдлаас шалтгаалан 1 жилээр сунгагдсан байсан. Сунгасан хугацаа нь энэ зун дуусаж байгаа. Түүнд хариуцлага тооцох, эргүүлэн татах асуудлыг талийгаач эхнэрийнх нь шүүх шинжилгээний дүгнэлт албан ёсоор гарсны дараа яригдах байх. ГХЯ-ны зүгээс албан ёсны дүгнэлтийг хүлээж байна” хэмээлээ.
Хэрэгт холбогдох дүгнэлт хараахан гараагүй байгаа ч, энэ нь зөвхөн хувь хүний үйлдэл төдий бус, төрийн албаны хариуцлага, ёс зүйн асуудлыг хөндөж буй томоохон кейс болж байна. Элчин сайдын албан тушаалд томилогдохдоо өргөсөн тангараг, олон улсын харилцаанд Монгол Улсыг төлөөлөх нэр хүнд, түүний гэр бүлийн хүрээнд гарсан явдал хоёрын зааг тодорхой байх учиртай.
ГХЯ-ны томилолт буруу байж, хүнээ танихгүй байна. гээд л асуудлууд байгаа байх. Ер нь ийм хэрэг гарчихаад байхад албан ёсны дүгнэлт хүлээж байна гээд ямар ч үйлдэл хийдэггүй ГХЯ арай л юм даа.
казак эмд хариуцлага тооцох хэрэгтэй.