Сүүлийн жилүүдэд манай улсын иргэд БНСУ-ын хил дээрээс буцаагдах нь ихэссэн талаарх асуудлыг хохирогч иргэд хөндөн тавих болсон.
Тэгвэл Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс БНСУ-ын хил дээрээс буцаагдаж эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэх иргэдийн асуудлыг олон талт байгууллагуудын оролцоотойгоор шийдвэрлэх арга замыг тодорхойлох зорилгоор гомдол, мэдээллийг хүлээн авч эхэлжээ. Гомдол мэдээллийг энэ сар дуустал буюу тавдугаар сарын 31 хүртэл авна.

Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс эхлээд Монгол дахь асуудлуудад анхаарал хандуулах хэрэгтэй. Жишээ нь, СЭМҮТ-д өнөөг хүртэл гар утас хэрэглэж болохгүй байгаа, өвчтөнүүдээр үүрээр цэвэрлэгээ хийлгэдэг, бичгийн хэрэгсэл байлгадаггүй, өвчтөнүүдийг байнга дарамталж зоддог гэх зөрчлүүд бий.