Монгол улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт батлагдлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дэмжих эсэх санал хураалтад УИХ-ын гишүүд гар өргөн оролцлоо. Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжсэн гишүүдийн нэрсийг УИХ-ын дарга Г.Занданшатар дуудсанаар санал хураалтад оролцсон 64 гишүүний 100 хувийн саналаар хуулийн төсөл батлагдлаа. Монгол улсын 7 дахь парламент 3 жилийн хугацаанд ярилцаж, 5 сарын хугацаанд хэлэлцэж баталаж байна. Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хэрэгжих хугацааг 2020 оны тавдугаар сарын 15-н хэмээн хуулийн төсөлд тусгажээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!