Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагуудад УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан явагддаг.

 

Өнөөдрийн УИХ-ын чуулганын нэгдсэн хуралдаанаар  “Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /эцсийн хэлэлцүүлэг/; “Монгол Улсын 2020 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл  /эцсийн хэлэлцүүлэг/ хэлэлцэхээс гадна Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал, Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, Ерөнхий сайдын мэдээлэл сонсох байсан.

 

Гэвч өнөөдөр УИХ-ын чуулган хуралдсангүй. Төрийн ордонд ч УИХ-ын гишүүд байхгүй, эл хуль байна. Учир нь УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж баталсан. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүд Их тэнгэрийн аманд найрласан гэх эх сурвалжийн мэдээлэл байна.  

 

Энэ удаагийн Улсын Их Хурал ҮХНӨ-ийг 3 жилийн турш өрнүүлж, 5 сарын турш тасралтгүй хэлэлцэж, баталсан. Өөрөөр хэлбэл Үндсэн хуульд 19 жилийн дараа өөрчлөлт оруулсан. УИХ-ын гишүүд уг тэмдэглэлт үйл явдлыг Их тэнгэр нэлээд өргөн хүрээнд тэмдэглэжээ. УИХ-д суудалтай намуудын удирдлагууд болон гишүүд оролцсон байна.