УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж баталсан. Уг хуулийн төсөл батлагдсаны дараа УИХ-ын гишүүд бие биедээ баяр хүргэсэн. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат нар ихэд эвтэй, инээмсэглэн ярилцаж байсан нь ийнхүү зурагт буужээ.  Тэд өнгөрсөн хугацаанд бие биетэйгээ сөргөлдсөөр ирсэн. УИХ-ын танхимд хамгийн “супер” хэрүүлийг хийж, бие биенээ “казиночин” гэж хашгирч, муу муухайгаар дуудалцах үед УИХ-ын дарга загнаснаар хэрүүлээ зогсоож байсан түүхтэй. Харин ийнхүү хоорондоо инээмсэглэн ярилцаж буйг харахад "Тэд эвлэрчээ".