Ардчилсан Намын Үндэсний бодлогын хорооны өнөөдрийн хурлын үеэр С.Баярцогт намын даргад дахин нэр дэвшихгүй гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр 2023 онд АН 9 гишүүнтэй, хоёр хуваагдсан үед буюу манлайлал харуулахад хүндрэлтэй байсан тул намаа нэгтгэх зорилгоор даргад нэр дэвшиж байсан гэдгээ онцолсон байна. Харин одоо АН 42 гишүүнтэй, нийт сонгогчдын тал орчим саналыг авсан нам болсон тул намын дарга нь парламентийн гишүүдээс гарах нь зохистой гэж үзэж байгаа гэнэ.
Мөн С.Баярцогт намын дүрмийг ямар нэг үйл явдалд зориулан өөрчлөх нь зохимжгүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
ХУЛГАЙЧ ХУЛГАЙЧААРАА Л ДУУСНА