Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны наймдугаар сарын 28-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13422 болжээ.
Үүнд:
- Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа - 16 хүн
- Хөнгөн – 3
- Дунд – 10
- Хүнд - 2
- Нэн хүнд - 1 хүн байна.
Өнөөдрийн байдлаар эдгэрсэн 1391, эмнэлэгт 16, гэрээр эмчлүүлж буй 5, нас барсан 11 тохиолдол бүртгэгдсэн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдлын хавьтлаас улаанбурхнаар өвдөөгүй бол 72 цагийн дотор улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг уриалж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!