Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр албан тушаалаасаа чөлөөлөгдөх гаргажээ. Түүнийг  хүсэлтийг хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдааныг 2019 оны арваннэгдүгээр сарын 22-ны өдрийн 11.00 цагт хэлэлцэхээр товлосон байна.

 

Учир нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Н.Чинбат гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа бөгөөд 11 дүгээр сарын 21-нд эх орондоо ирэх аж. 

 

ҮХЦ-ийн зарим гишүүд түүнд хариуцлага тооцох тухай хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зарлаад байсан. Тэгвэл түүнийг албан тушаалаас аа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөнтэй холбогдуулан уг хэвлэлийн хурлыг цуцалсан байна.