Төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан нэг иргэнийг “Чингис хаан” одонгоор шагнадаг уламжлалтай. Өнгөрсөн жил “Чингис хаан” одонг олгоогүй, өнжсөн. Харин энэ жил олгохоор болжээ. Одоогоор хэнд олгох нь тодорхойгүй байгаа ч өнөөдөр тодорно гэдгийг ЕТГ-аас мэдээлж байна. Уг шагналыг 2005 оноос “Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008 онд мөн алгасч байсан билээ.
“Чингисийн одон” хүртэж байсан эрхмүүд:
- 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
- 2006 онд Төрийн шагналт Урлагийн гавьяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
- 2009 онд Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
- 2010 онд Удирдлагын академийн хүндэт профессор, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
- 2011 онд Монгол Улсын хоёр дахь Ерөнхийлөгч Нацагийн Багабанди
- 2012 онд Монгол Улсын гавьяат эдийн засагч, доктор Дамдины Дэмбэрэл
- 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд, Сангийн сайд асан Думаагийн Содном
- 2014 онд Академич Хавтгайн Намсрай
- 2015 онд Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
- 2016 онд Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин Ганбаатарын Ариунбаатар
- 2017 онд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар, жүдоч Найдангийн Түвшинбаяр нар тус тус хүртэж байсан.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!