Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хонконг болон Тува улсад суух Ерөнхий консулыг томилсон. Тодруулбал, Монгол Улсаас ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсад суух ерөнхий консулаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч. Ганболдыг, Монгол Улсаас Хонконгод суух Ерөнхий консулаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролын нөхөр Г.Жаргалсайханыг тус тус томилох шийдвэр гаргасан юм.
Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын төрсөн ах Ч.Ганболд нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын Хяналт мониторингийн даргаар ажиллаж байсан юм. Тиймдээ ч Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг ахынхаа томилгоонд нөлөөлсөн гэх мэдээлэл байгаа. Ч.Хүрэлбаатараас энэ талаар тодруулахад Манай ахын хувьд насаараа төрд ажиллаж байгаа. Тува улсын Тэргүүн Шолбан Валерьевич Кара-Оолтой сайн харилцаатай байдаг. Тэрийг нь бодсон юм байлгүй. Миний хувьд ямар нэгэн байдлаар нөлөөлсөн зүйл байхгүй" гэлээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!