Гол агуулга:

  • УИХ-ын дарга Н.Учрал тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж, бодлогоо танилцуулж байна. 

  • Өнөөдөр (2026.03.06) Орхон аймгийн иргэдтэй уулзаж, “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогыг зорилтот ажлуудын хамт танилцууллаа. 

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал тэргүүтэй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд төвийн болон хойд бүсийн иргэдтэй уулзаж, парламентаас дэвшүүлж буй бодлого, зорилтын талаар санал солилцож байна.

Өнөөдөр (2026.03.06) Орхон аймгийн иргэдтэй уулзах үеэр орон нутагт тулгамдаж буй асуудал, хууль тогтоомжийн хэрэгжилт, мөн УИХ-ын даргын дэвшүүлсэн “Эрх чөлөөний дөрвөн зам: Дөрвөн чөлөөлөлт” бодлогыг зорилтот ажлуудын хамт танилцууллаа. 

УИХ-ын дарга Н.Учрал “Чөлөөлье” санаачилгыг эдийн засгийн, эрх зүйн, ногоон хөгжлийн, авлигын эсрэг дөрвөн чиглэлээр хэрэгжүүлэхээ мэдэгдэв. 

Эдийн засгийн чөлөөлөлтийн хүрээнд банк, санхүүгийн салбарын реформ, хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин бүрдүүлэх, хувийн хэвшлийг дэмжсэн татварын бодлого, нийгмийн даатгалын сан болон төрийн өмчит компаниудын шинэчлэлийн ажлуудыг багтаасан байна.