Ардчилсан намаас (АН) намын бодлого, үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд бүтцийн шинэ томилгоонуудыг хийж, нарийн бичгийн дарга нар болон зөвлөхөө албан ёсоор танилцууллаа.
АН-ын албан ёсны эх сурвалжийн мэдээлснээр, энэхүү томилгоонд гадаад, дотоодын нэр хүндтэй сургуулиудад боловсрол эзэмшсэн, мэргэжлийн туршлагатай боловсон хүчнүүдийг сонгосон байна.
1. Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга
АН-ын Хүний нөөц, хөгжлийн бодлого хариуцсан нарийн бичгийн даргаар Бөхчулууны Энхболдыг томилсон байна. Тэрбээр:
Боловсрол: МУИС-ийн Улс төр судлал, Олон улсын харилцаа, Нийтийн удирдлагын сургуулийн магистр, АНУ-ын Индианагийн их сургуулийн хуулийн сургуулийн магистр, Сингапурын Ли Куан Ю-гийн нэрэмжит Төрийн бодлогын сургуулийн магистр зэрэгтэй.
Туршлага: Нийслэлийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын даргаар ажиллаж байсан улс төр судлаач мэргэжилтэй боловсон хүчин юм.
2. Намын байгуулалтын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга
АН-ын "Намын байгуулалтын бодлого хариуцсан нарийн бичгийн дарга"-аар Лувсандоржийн Эрдэнэбулганыг томиллоо. Тэрбээр:
Боловсрол: ХААИС-ийг Газар зохион байгуулагч инженер мэргэжлээр төгссөн. Австрали улсын Флиндерсийн их сургуульд Байгаль орчны менежментээр магистрын зэрэг хамгаалсан, Япон улсын "Нагоя"-гийн их сургуулийн докторант.
Туршлага: Дэлхийн банкинд зөвлөх, Францын "Espelia" компанид зөвлөх, БОАЖЯ-нд хэлтэс, газрын даргаар ажиллаж байсан туршлагатай.
3. Олон нийттэй харилцах бодлогын асуудал хариуцсан зөвлөх
АН-ын даргын Олон нийттэй харилцах бодлогын асуудал хариуцсан зөвлөхөөр Б.Батболдыг томилсон байна. Тэрбээр:
Боловсрол: Их Британийн Лондон хотын Худалдааны сургуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцаж төгссөн.
Туршлага: "News.mn" сайт, "Маршал Инк" бүтээлч агентлагийн захирлаар ажиллаж байсан. Хэвлэл мэдээлэл, контент үйлдвэрлэл болон брэндинг стратегийн салбарт олон жил ажилласан туршлагатай мэргэжилтэн юм
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!