Энэ сарын 6-нд нэгэн сургуулийн 11-р ангийн сурагчид бүлэглэн нэгнээ зодож танхайрсан, дүрс бичлэгийг нь цахим сүлжээнд нийтэлсэн гэх хэрэг бүртгэгдэж, цагдаагийн байгууллага шалгаж буй. Уг асуудлаар Боловсролын сайд П.Наранбаяраас тодрууллаа.

Тэрбээр  “Үе тэнгийн дээрэлхэлтийг аюулгүйн сүлжээний хүрээнд авч шийдвэрлэх ёстой. Яамны зүгээс нийгмийн сүлжээн дэх хүүхдийн оролцоог зохицуулах тухай анхдагч хуулийн төслөө өргөн барихад бэлэн болсон. Засгийн газры хуралдаанаар оруулаад УИХ-д өргөн барих байх. Засгийн газар өргөн барих уу, гишүүн өргөн барих уу гэдэг нь нээлттэй асуудал. Хуулийн төсөлд 16 хүртэлх насны хүүхдүүдийг нийгмийн сүлжээнд орохыг хязгаарлах юм. Яг энэ хуулийг Австрали улс 2024 оноос эхлэн хэрэгжүүлж, 4 сая гаруй хаяг хаагдсан байдаг.  Хүүхдүүд рүү янз бүрийн бичлэг явуулдаг, нэр хүндэд нь халддаг асуудлыг хүлээн зөвшөөрч болохгүй. 130 дугаар сургууль дээр үүсээд байгаа асуудал дээр бодитой хандах ёстой. Хаана, юу болсон, хэн хэн оролцсон талаарх мэдээллийг тодорхой болгоод сургуулийн захиргаа, нийгмийн ажилтан нь мэргэжлийн үйл ажиллагаа явуулж, даруй шийдвэрлэх ёстой. Нийслэлийн Боловсролын газарт 130 дугаар сургууль дээр очиж ажиллах чиглэл өгсөн” гэв.