Гол агуулга:

  • “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдийн хэргийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцэж, шийдвэрээ танилцуулав.

  • УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шийдвэрийг хүчингүй болголоо.

  • Прокурорын яллах дүгнэлтээр Н.Алтанхуягт Эдийн засаг, хөгжлийн сайд асан Н.Батбаяр нартай хамт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэн, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, мөн “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон асуудлаар хэрэгт холбогдуулан шалгагдсан юм. 

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд “Хөгжлийн банк”-ны гэх тодотголтой 42 хүн, 3 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, шүүхийн шийдвэр танилцуулагдлаа.

Шүүхийн шийдвэрээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягт холбогдох хэргийг цагаатгасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна. Ингэснээр Н.Алтанхуягт холбогдох хэрэг өмнө нь хэд хэдэн удаа цагаатгалаар дууссан ч дахин хэлэлцэх нөхцөл үүсэж байна. 

Хэргийг сануулахад, прокурорын яллах дүгнэлтэд Н.Алтанхуяг, Н.Батбаяр нарт эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх үндэслэлээр хэрэг үүсгэн, “Говийн зам” ХХК-ийн барьсан замыг Хөгжлийн банкны санхүүжилтээр төрд худалдаж авсан, мөн “Бэрэн” ХХК-д 2014 онд Хөгжлийн банкнаас зээл олгосон асуудлыг хамааруулан шалгасан талаар өмнө нь мэдээлж байсан юм.

Н.Алтанхуяг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдсэн бөгөөд давж заалдах шатны шүүх хурал эхлэх үед АН-ын зарим гишүүн “улс төрийн зорилгоор дахин шүүж байна” гэсэн байр суурь илэрхийлж байсан билээ.