Гол агуулга:
-
2025 онд хар тамхитай холбоотой 307 гэмт хэрэг, 394 зөрчил бүртгэгджээ.
-
Үндэсний жагсаалт бий болгож, шинэ төрлийн бодисыг шуурхай бүртгэх, эмчилгээ-эрүүлжүүлэх зохицуулалтыг тодорхой болгоно.
-
Үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх зэрэг ноцтой үйлдэл, гэмт бүлэглэлд оноох хариуцлагыг чангатгах Эрүүгийн хуулийн өөрчлөлт боловсруулжээ.
Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Мансууруулах эм, сэтгэц нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж, УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэсэн талаар ХЗДХ-ийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ мэдээллээ.
Засгийн газар хар тамхины асуудлыг үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн гэж үзэж байгаа бөгөөд 2025 онд хар тамхитай холбоотой 307 гэмт хэрэг, 394 зөрчил бүртгэгдсэн гэж мэдээлэв.
Шинэчилсэн найруулгад үндэсний жагсаалт бий болгож, шинэ төрлийн эм, сэтгэцэд нөлөөт бодисыг шуурхай бүртгэх, донтох эмгэгийн эмчилгээ болон эрүүлжүүлэх ажлыг тодорхой болгох зохицуулалт тусгажээ.
Мөн хар тамхи үйлдвэрлэх, тээвэрлэх, бусдад хэрэглүүлэх зэрэг ноцтой үйлдэл, гэмт бүлэглэлд оноох хариуцлагыг чангатгах Эрүүгийн хуулийн өөрчлөлтийн саналыг боловсруулсан байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!