Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ Лхагвын тойм ярилцлагын нэвтрүүлэгт орох үедээ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр “Бодь” группээс 500 мянган ам.доллар авсан тухай сонссон. Хамт байсан хүн нь надад хэлсэн хэмээн ярьсан билээ.
Тус мэдээлэлд Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах тайлбарыг хийжээ.
Тэрбээр "Хэн гэж хүн өөрт нь тэгж ярьсанаа хэлдэггүй ээ. Хэлээч, юуг нь нуусан юм. Бодит хүн л юм бол зарла. Бодийн оффтейк гэрээнүүдийг УИХ-ын сонсголд яриагүй гэх.
Бодьтой хийсэн 6 оффтейк гэрээний 4-г нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ өөрөө хийсэн байдаг. Захирал нь Амундра байсан. Бодийн оффтейк гэрээнүүд 1 өдрийн турш сонсголд яригдсан. Голомтын Баясгаланг Хөгжлийн банк, Нүүрсний сонсголд нотлох баримтаар бүрэн нотолж хуулийн байгууллагад шилжүүлсэн надаас өөр хүн Монголын улс төрд байгаагүй, байхгүй.
Л.Оюун-Эрдэний ярианд ямар ч логик байхгүй, гүтгэлэг. Шууд нэвтрүүлэгт халз орьё Л.Оюун-Эрдэнээ. Энэ хүн ер нь юу ярьж байгаагаа ч мэдэхгүй байна" гэжээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!