Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн болон Боловсролын сайд П.Наранбаяр нар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө гаргасан талаар бид мэдээлсэн.

 Б.Чойжилсүрэнгийн хувьд эрчим хүчний салбарын шинэчлэлийн явцтай холбоотой асуудлыг, П.Наранбаяр боловсролын салбарын зарим шинэчлэл болон хувийн шалтгааныг үндэслэн ийм шийдвэр гаргасан гэж байна.

Өнөөдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж дээрх хүсэлтийг хэлэлцэх төлөвтэй байсан ч хурал цуцлагджээ. Гэхдээ маргааш Засгийн газрын ээлжит хуралдаантай. Уг хуралдаанаар хоёр сайдын чөлөөлөгдөх асуудлыг хэлэлцэх эсэх нь анхаарал татаж байна.