Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан, Шүүгчдийн зөвлөгөөн 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр боллоо.

Уг хуралдаанаар Либертари нам (ЛН) үүсгэн байгуулагдсан болон намын даргаар Э.Оргил-Эрдэнэ сонгогдсоныг мөн намын дүрмийг бүртгүүлэх тухай өргөдлийг хэлэлцэж, бүртгэхээр шийдвэрлэсэн байна. 

Монгол Улсын Дээд шүүхэд бүртгэлтэй 37 нам бий. Хамгийн сүүлд 2023 онд Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам/САИНН/-ыг бүртгэж байсан бол 3 жилийн дараа Либертари нам (ЛН) -ыг бүртгэснээр 38 нам албан ёсоор үйл ажиллагаагаа явуулах эрхтэй болж байна.