ИЗНН-ын гишүүн, УИХ-ын гишүүн Р.Батболд өнөөдөр мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар намын үнэт зүйл, зарчмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр Улс төрийн намын тухай хуулийн 20.4-т зааснаар ИЗНН-ын гишүүнчлэлээс хасч, цаашид намыг төлөөлөх эрхгүй болгосон гэж мэдэгдлээ.

Уг шийдвэрийг ИЗНН-ын Онц их хурлын төлөөлөгчид 100 хувийн саналаар гаргасан тул ИЗНН-ын гишүүнчлэлгүй болсон Б.Батбаатарыг Засгийн газрын гишүүнээс нэн даруй чөлөөлөх, мөн хамтарсан Засгийн газрын гэрээг хууль ёсны шинэ удирдлагатай шинэчлэн баталгаажуулахыг шаардаж байна гэв.

Мөн хамтын ажиллагаа хууль хүн бүрт, тэр дундаа төрийн өндөр албан тушаалтанд тэгш үйлчлэх зарчимд суурилж, бодлогын алдаа завхралыг засаж, хариуцлага тооцох чиглэлтэй байх ёстой гэж байр сууриа илэрхийлээд, шаардлагыг Ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлнэ гэж мэдэгдлээ.