Өнөөдрийн Улсын Их Хурлын ээлжит чуулганы хуралдааны эхэнд хоёр яамны сайдын томилгоог хэлэлцэхээр товлосон. Гэвч УИХ-ын чуулганы ирц хүрэхгүй шалтгаанаар хуралдаан эхэлж чадахгүй байна. Учир нь хаврын эхний өдөр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд Н.Учралыг УИХ-ын даргын албан тушаалаа өгтөл чуулганы хуралдаанд оролцохгүйгээ мэдэгдсэн. Тэд "Н.Учрал намын дарга, парламентын даргаар хавсран ажиллаж байна.
Нэг нам сүүлийн арван жилд тасралтгүй засагласан. Гэвч авлигын системийг угсарлаа. Намын өмнөх дарга нь телевизээр маш ноцтой асуудлуудыг ярилаа. Хэрэв БНСУ-д ийм зүйл тохиолдсон бол аль хэдийнэ жагсаал цуглаан эхэлчихсэн байгаа. Хууль зүйн сайд авлига авсан талаар мэдээллээ. Ийм завхарсан намын дарга парламентыг даргалах ёсгүй" хэмээн байр сууриа илэрхийлж байсан билээ.
Өнөөдрийн чуулганы хуралдааны эхэнд Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Боловсролын сайд П.Наранбаяр нарыг чөлөөлж, тэдний оронд Б.Найдлааг Эрчим хүчний сайдаар, Л.Энх-Амгаланг Боловсролын сайдаар томилохыг УИХ-д танилцуулах байсан юм.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!